Монголбанкны худалдан авсан үнэт металл 6,5 тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-01 21:40:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк  энэ оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Үнэт металл он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.5 тн-оор нэмэгджээ.


Нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.


Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд 11 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь салбар 98.7 кг авч,  он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрлээ.




Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ энэ оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байсныг Монголбанкнаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ