Бичил бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-02 09:17:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай олгож байна. 

Тодруулбал, энэ нь Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд олгож буй зээл юм. "COVID-19"-ийн цар тахлын үе дэх эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож буй зээл гэдгийг ХНХЯ-наас мэдээллээ. Нийт зээлийн эх үүсвэр нь 7.4 тэрбум төгрөг бөгөөд Төрийн банк, ХААН банкаар дамжуулан зээлдүүлэх юм. 

  • Зээлийн хэмжээ: 5-10 сая төгрөг.
  • Зээлийн хүү: Жилийн 11 хувь.
  • "COVID-19"-ийн цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 6 сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь.
  • Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно. 
  •  Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.   

Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (ХХҮГ)-т цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авхыг ХНХЯ-наас мэдээллээ. 




Холбоотой мэдээ