Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд цуврал сургалт зохион байгуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
dusem11@yahoo.com
2020-12-02 13:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Жижиг, дунд үйлдвэрийн  газар, Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй “BEST хөтөлбөр”-тэй хамтран “COVID-19” цар тахлын үед ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь чухал гэж үзэж байна.


Уг зорилгын хүрээнд дижитал маркетинг, онлайн худалдааны талаарх ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг цуврал сургалтын хүрээнд ZOOM программ ашиглан "Сошиал медиа хөгжүүлэлт” сэдвээр зохион байгуулах эхний сургалт 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт болох юм байна.


Сургалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд https://tinyurl.com/yy8ooq32 линкээр бүртгүүлэх бөгөөд цуврал сургалтын хуваарийг танилцуулж байна.


2020.12.03-нд  Сошиал медиа идэвхжүүлэлт онлайн сургалт, 2020.12.09-нд Фэйсбүүк чатбот болон шоп үүсгэх онлайн сургалт 2020.12.16-нд Фэйсбүүк контент бүтээх онлайн сургалт, 2020.12.23-нд Бизнесийн ашигтай загварчлал онлайн сургалтыг тус тус зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ