2021 оны төсвийг батлав

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-12-03 19:58:19
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 2021 оны төсвийг 228.6 тэрбум төгрөг байхаар батлав.
Тус аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж, уг хуралдаанаар 11 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдааны ирц 96.7 хувтай байсан бөгөөд зарим төлөөлөгч цахимаар оролцов. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэн 93,1 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. Энэхүү хуралдаанаас аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцэн "Нутгийн хишиг" хөтөлбөрийг 5 бүлэг, 27 зорилт, 195 заалттайгаар хэрэгжүүлэхээр баталлаа. Мөн ирэх оны төсөв болон 2021-2024 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан байна.

Холбоотой мэдээ