Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-12-04 07:57:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын төлөв мэдээ

 

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хар ус нуур орчмоор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.


Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 05- 09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

5-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ