Иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-10 11:27:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Түрээсийн орон сууцанд иргэд орж эхэллээ. Өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-нд аймгийн ЗДТГ-аас Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн дунд сугалаа явуулж нийт 217 иргэнийг сонгосон юм. "Ковид-19" цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод байсан тул байрандаа орох иргэдийг түр хойшлуулаад байсан. Харин энэ сарын 8-наас өдөрт 25-30 айлыг оруулж эхэллээ. Иргэдийн бөөгнөрлийг үүсгэхгүйн тулд утсаар мэдэгдэж цөөн тоогоор оруулах ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ Орон нутгийн өмчийн газар болон “Эрдэнэт Ус ДТС” компанитай гэрээ байгуулан оруулж байна.

ТОСК-аас Орхон аймагт нийт 315 айлын орон сууц барьснаас 217-ыг нь иргэдэд түрээсэлж үлдсэн 30 хувийг нь борлуулж байна.  Тодруулбал,  30, 40, 43 м.кв бүхий нэг өрөө буюу нийт 98 байр байна. Учир нь  иргэд нэг өрөө байрыг худалдан авах сонирхолтой байдаг ажээ.

         . 

Холбоотой мэдээ