“Элэг бүтэн монгол“ хөтөлбөр үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-08 14:56:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай байгаа бөгөөд уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас жил бүр 1.45 сая хүн нас барж байна.


Манай улсын хувьд ч хепатитийн вирусний халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусний архаг халдвартай 400 мянган хүн байна.


Иймд Засгийн газраас 2017 оны эхний хагасаас эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хепатит В, С вирусний илрүүлэг шинжилгээг авч эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1 сая 155 мянга 182 хүн В, С вирусний шинжилгээнд хамрагдаад байна.

Холбоотой мэдээ