Буриадад вакцины эхний хэсгийг ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-08 16:00:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад Оросын вакцины эхний хэсгийг ирүүлжээ. Хамгийн эхэнд эмнэлгийн ажилтан, эмч нарыг вакцинд хамруулах аж. Тус улсад "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол нийт 21128 байгаа юм. Өчигдрийн байдлаар "COVID-19"-ийн тохиолдол 239-өөр нэмэгдсэн байна. Халдвараар "COVID-19"-ийн анхны тохиолдол илэрснээс хойших хугацаанд нийт 492 хүн эндээд байгаагаас өчигдрийн байдлаар 7 хүн энджээ. 

Анх Сибирийн Тюмень болон Өвөр байгалийн Чита хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд БНХАУ-ын 2 иргэнээс халдвар илэрсний дараагаар Буриадад халдварын тахал эхэлсэн гэж тооцон хөл хорио тогтоосон юм. 

Буриад улсад нийт 16407 хүн эдгэрээд байгаагаас өчигдөр 184 хүн эмнэлгээс гарсан талаар "Байкал-Daily" мэдээлэв.


Буриад улсад "COVID-19"-ийн халдварын өвчлөл буурахгүй, батлагдсан тохиолдол Холбооны улс дотор бусад Бүгд найрамдах улс болон бүс нутагтай харьцуулахад их байгаа нь вакциныг хурдан нийлүүлж хамруулах үйл ажиллагааг түргэтгэж байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 


Холбоотой мэдээ