Төрийн ордны ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-12-08 19:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд бүртгэгдсэн коронавирусний сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.


Тодруулбал, Төрийн ордонд ажиллаж буй албан хаагчдаас өдөр бүр түргэн оношлуураар шинжилгээ авдаг бөгөөд өнөөдөр нэг ажилтны шинжилгээний хариу эерэг гарч, хөл хорио тогтоосон юм. Улмаар тус ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарснаар хөл хориог цуцалсан байна.

Холбоотой мэдээ