Ц.Пүрэвжав: Улаангом сумын өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-09 14:21:35

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ өнгөрсөн 8-р сараас эхлэн албан байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгавар хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус сумын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа аж.

“Өнгөрсөн 9-р сарын 15-наас эхлэн аймгийн төвийн төвлөрсөн шугам сүлжээтэй газруудад дулаан халаалт, халуун ус өгсөн. Шинэ дулааны 2-р станцын хувьд Хотгор шанагын уурхайгаас нүүрсээ татаж байсан бол зам харгуй, гүүрний асуудлаас үүдэн одоогоор Хар Тарвагатайн уурхайгаас нүүрсээ татаж байна.

Улаангом сумын 2 болон 8-р багийн нутаг дэвсгэрт малчин өрхүүд амьдардаг. Тэдэнд өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг чиглэлийг эрт өгч ажилласан. Тухайн өрхийн малын тоонд үндэслэн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх тооцоо судалгааг сумын Мал эмнэлэг үржлийн тасгаас гаргаж өгсөн байгаа. Мөн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг дөхөм болгож 2, 8-р багт нөөц хадгалах фондын хашааг барьсан. Нэг ёсондоо Улаангом сумын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Өнөөдрийн байдлаар цаг агаарын нөхцөл байдал хэвийн, өвөлжилт хүндэрсэн зүйлгүй байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.

Холбоотой мэдээ