Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан нэг иргэний хариу "сул эерэг" гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-09 19:28:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр өнөөдөр буюу 12-р сарын 09-нд эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарч, аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж байна. 

Тус иргэний сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ЗӨСҮТ рүү тээвэрлэн илгээлээ. 

Хариу арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээний хариу батлагдах хүртэлх хугацаанд аймгийн төв буюу Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөний түр хаалаа. 

Шинжилгээний хариу батлагдаагүй байгаа учир ард иргэд хөл хорионы дэглэмээ баримталж, тайван байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Холбоотой мэдээ