Европын эмийн агентлаг кибер халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-10 10:31:12

МОСКВА. /Коммерсант/. Хакерууд Европын эмийн агентлагт кибер халдлага үйлдэж, Германы “BioNTech”, Америкийн Pfizer” компаниудын хамтран гарган авсан вакцины талаарх зарим мэдээлэлд нэвтэрчээ.


Харин “Pfizer”, BioNTech” компаниуд ямар нэгэн байдлаар халдлагад өртөөгүй гэдгээ мэдэгджээ. Туршилтад оролцогчдын талаарх мэдээллийг хулгайлсан байж болзошгүй талаар мэдээлэл одоогоор алга хэмээн “BioNTech” компани мэдэгдсэн байна. 


Кибер халдлагад өртсөн тухай мэдээллийн дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Европын зах зээлд  хоёр төрлийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг олгохын тулд Европын эмийн агентлаг одоогоор “BioNTech, Pfizer” компаниудын болон америкийн “Moderna” компанийн гарган авсан вакцинуудын  үнэлгээг хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ