Зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.mn
2020-12-14 12:35:21

Архангай /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 13-ны А/886 захирамжаар зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шат дараатай нээж байна.

Үйл ажиллагааг сэргээж байгаа байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлага хангасан аж ахуй нэгжийг үе шаттайгаар нээж ажиллуулахыг Мэргэжлийн хяналтын газарт олгожээ.

Үйл ажиллагааг нь нээх салбар:

1. Ахуйн хэрэглээний төвлөрсөн барааны тасаг

2. Барилгын материалын худалдаа

3. Модны зах

4. Цайны газар /нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх/

5. Кофе шоп 6. Хувцас захиалга, засвар

7. Гутал захиалга, засвар

8. Гэр ахуйн тавилга захиалга, засвар

9. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар

10. Нүдний шилний захиалга, засвар

11. Цоож, түлхүүр засвар

12. Хэвлэлийн газар, каноны үйлчилгээ

13. Хими цэвэрлэгээ, угаалга

14. Гэрэл зураг

15. Эд бараа түрээслэх үйлчилгээ

16. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/

17. Авто засвар /агрегат, кузов/

18. Дугуй засвар

19. Автомашины угаалга

20. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материалын худалдаа

21. Барилга засвар

Тусгай нөхцөл шаардаж нээх газрууд:

1. Ресторан

2. Кафе

3. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар

4. Такси үйлчилгээ

Үйл ажиллагааг нь хязгаарлах буюу хориглох салбар:

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад төвлөрсөн барааны захын худалдаа

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт 3. Бүх төрлийн баар /диско, караоке, билльярд, паб-энгийн/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /цаны бааз, заал, билльярд, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан

11. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

12. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

13. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

14. Нийтийн халуун ус

15. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

16. Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

17. Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх

Холбоотой мэдээ