Завханы 17 оюутан “оюутан цэрэг” хөтөлбөрийн шаардлага хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-01 02:56:18

Завханд оюутан цэрэг хөтөлбөрт 32 оюутан бүртгүүлжээ.

Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн сургалтад хамруулахаар болсон билээ.  Энэ жил “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Завханы хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургууль, коллежуудын бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд бүртгүүлж сургалтанд суужээ. Тэднээс эрүүл мэндийн үзлэгээр долоо, ар гэрийн гачигдлаар гурав, сургалтыг эхлүүлсэнээс хойш өөрийн хүсэлтээр хоёр, ерөнхий бэлтгэл хичээлийн төгсөлтийн шалгалтаас гурван оюутан тус тус хасагджээ.

Өнөөдрийн байдлаар 17 оюутан тавигдсан шаардлагыг хангаж Ховд аймагт зохион байгуулах дараагийн шатны сургалтад хамрагдахаар болсон байна. 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ