Алба хаагчдынхаа тулгамдаж буй асуудлыг шийдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-16 20:56:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын усан хангамжийг хариуцагч "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ ажилтан, албан хаагчдынхаа амьдралд бодитой дэмжлэг үзүүлж, хүнсний бүтээгдэхүүн болон түлээ, нүүрс олголоо.


Ингэхдээ алба хаагчдаасаа түүврийн аргаар долоон ажилтныг сонгон ахуй амьдралтай нь танилцан, тулгамдаж буй асуудлыг нь сонссон. Түүнийгээ үндэслэн дээрх дэмжлэгийг үзүүлэхээр болсон” хэмээн "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ-ын дарга Б.Эрдэнэ-Очир танилцууллаа.

Тус үйлдвэрийн газар нийт 50 ажилтантай бөгөөд нэг хүнд 54 мянган төгрөгийн дэмжлэг олгоод байгаа юм. Үүнд: гурил 10 кг, будаа 3 кг, элсэн чихэр 2 кг, аарц 2 кг, чацаргана 1 кг мөн нүүрс орон сууцанд амьдардаг алба хаагчдад 100 кг, гэр хорооллын алба хаагчдад 200 кг-ыг олгосон байна. 


Холбоотой мэдээ