Амны хаалт коронавирусний халдвараас 98 хувь хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-12-17 13:00:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар амны хаалт коронавирусний халдвараас 98 хувиар хамгаалдаг болохыг тогтоосон байна. Гэтэл одоогоор хийж байгаа вакцин нь 92-95 хувь коронавирусээс хамгаална гэж үзэж байгаа. Үүнээс үзвэл,  амны хаалт нь вакцинаас илүү найдвартай бөгөөд хямд төсөр хамгаалалт болж байгаа юм.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ “Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд шинээр 5 тохиолдол нэмэгдсэн. Улсын хэмжээнд түргэн оношилгооны цэгт 395731 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ын нүүдлийн лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 195 жолоочид коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээс бүх хариу сөрөг гарсан. Мөн голомтын 8 обьектод ЗӨСҮТ-ийн баг 3200 шоо метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Тусгай дугаарын 7 утсанд 10440 хүн, ЭМЯ-ны 323002 утсанд 212 хүн хандаж эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө авлаа.


ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 мянган хүн өвчилсөн байна. Эдгээр өвчтөн нь манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Зайбайкальск, Алтайн БНУ-д тус тус  бүртгэгдсэн байгаа юм. Харин БНХАУ-д шинээр 112 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна” гэсэн юм.


Ташрамд дурдахад, 119.mn сайт асуудалгүй ажиллаж байгааг ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ