Нефтийн үнэ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-21 14:16:06

ЛОНДОН. /TASS/. Их Британид мутацид орсон коронавирус тархсан тухай мэдээлэлтэй холбоотойгоор нефтийн үнэ ням гаргийн оройноос хойш буурч эхэлжээ.


Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3 хувиар буурч, нэг торх  нь 50.69 ам.доллар болсон бол WTI маркийн нефтийн үнэ нэг торх нь 47.84 ам.долларт хүрч, 2.84 хувиар унасан байна.




Холбоотой мэдээ