БНСУ-д гадаадын ажилтнуудын тоо хоёр жил дараалан буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-21 15:39:47

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19” цар тахлын улмаас энэ онд гадаадын ажилтнуудын тоо хоёр дахь жилдээ дараалан буурсныг тус улсын Засгийн газраас өнөөдөр танилцуулсан мэдээлэл харууллаа.


Азийн дөрөв дэх том эдийн засагтай оронд энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар 848 мянган гадаадын ажилтан ажиллаж байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувиар буурсан гэж Солонгосын Статистикийн хороо, Хууль зүйн яам мэдээлжээ.


Ингэснээр гадаадын ажилтнуудын тоо хоёр жил дараалан өмнөх оны мөн үеийнхээс буурсан дүн үзүүлжээ. Мөн “COVID-19”-ийн улмаас гадаадын түр ажилтнууд буюу өдрөөр ажилладаг хүмүүсийн тоо 12.4 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ ажилгүй гадаадын иргэдийн тоо 70 мянгад хүрсэн нь энэ оны эхэн үеийнхээс 38.2 хувиар өсжээ. Энэ нь 2021 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ