Худалдааны төвүүд Е баримт хэвлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-02 13:40:50
oyuka_hu@yahoo.com

Худалдааны төвүүд Е баримт хэвлэж өгөхгүй байна гэсэн гомдол Татварын хэлтэст удаа дараа гарсаны дагуу Орхон аймгийн Төгөл, Баян, Бичил төвүүдэд Е баримт хэвлэх суурин төхөөрөмж байршууллаа.

Үүнийг “Цахим гурвалжин” ХХК суурилуулжээ. “Баян”, “Төгөл” худалдааны төвд 800 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг юм. Тэд энэ сарын 1-нээс эхэлж үйлчлүүлэгчиддээ баримт хэвлэж өгөх боломжтой боллоо. Тодруулбал, худалдаа эрхлэгчид тус бүрийн хувийн кодоороо суурин төхөөрөмжөөс баримт авна. Ингэхдээ ухаалаг утсаа ашиглах ажээ. Томоохон төвүүд ийн төхөөрөмжтэй болсоноор худалдан авалт нэмэгдэж далд эдийн засгийг илрүүлэхэд дөхөм болж байна гэж Татварын хэлтсийн мэргэжилтэн хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ