Коронавируст халдвартай 127 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-26 11:52:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 127 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, эдгэрсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын 1 082 тохиолдол бүртгэгдсэнээс 711 хүн эдгэрчээ. Ингэснээр халдвартай хүмүүсийн 65.7 хувь нь эдгэрээд байна.

Холбоотой мэдээ