Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 89 дуудлага иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу энэ сарын 25-нд нийт 1149 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Үүнээс зөрчлийн 556, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 89, гэмт
хэргийн шинжтэй 54 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 195 хүн эрүүлжүүлэх байранд
хоножээ.
Мөн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт
шилжсэн энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44, Архидан согтуурахтай
тэмцэх тухай хууль зөрчсөн 63, танхайрсан 110, хулгайлах 11, хүний биед халдсан
34, тав тух алдагдуулсан 84 дуудлага бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
23 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар