Улаанбаатар хотод “COVID-19" халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-28 11:02:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “COVID-19" халдварын нийт тохиолдлын тоо 1098 болж өмнөх өдрөөс 16-гаар нэмэгдсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.

 

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол 2  өвчтөн, 8 гэр бүлийн хүмүүс байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулж буй эмч, сувилагч, ариутгагч нар 14 хоногийн тусгаарлалд ажиглатын хугацааны 7 дахь хоногт халдварт өртсөн байна.


Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 27-нд нийт 8894 хүнд PCR шинжилгээ хийжээ.


Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.


БЗД-т гарсан томоохон дэгдэлт голомттой холбоотой 194 тохиолдлын 19 нь эрүүл мэндийн ажилтан, их эмч 6,  сувилагч 8, үйлчлэгч 3, эм зүйч, жолооч тус бүр нэг хүн байна.  Бусад нь гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур  24, хавьтал 6 хүн байгаа юм.


Одоогоор, Монгол Улсад батлагдсан "COVID-19" халдварын 1137  тохиолдлын 711 нь  эдгэрчээ. 


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 416 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд найм, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.

Холбоотой мэдээ