Б.Жонсон: Их Британи түүхийн шинэ хуудсыг нээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-30 09:51:44

ЛОНДОН. /TASS/. Европын Холбоотой нягт харилцаа холбоогоо хадгалан авч үлдэхийн зэрэгцээ цаашдын харилцаа, чөлөөт худалдааны хэлбэрийн талаар гэрээ байгуулснаараа бид түүхийн шинэ хуудсыг нээж байна хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


“Бид 63 улстай байгуулсан хэлэлцээрээс гадна дэлхий даяар улс орнуудтай худалдааны хэлэлцээр байгуулж, улс орноо либерал, дэлхий нийтэд нээлттэй, эелдэг найрсаг гэдгээ батлан харуулж, түүхийн хуудсыг шинээр нээх болно. Бидний зарим нь Их Британийг ЕХ-ноос гаргахыг уриалж байсан хэдий ч ойрын хөршүүдтэйгээ харилцаагаа таслахыг шаардаж байгаагүй” хэмээн Б.Жонсон хэлсэн байна.


Brexit” нь Европын Холбооноос тасрах бус Их Британи, ЕХ-ны бусад орон хоорондын харилцааг олон арван жилийн туршид төвөгтэй болгож ирсэн асуудлуудыг шийдвэрлэсэн төдий юм. ЕХ-нд үргэлж онцгойрч байсан Их Британи одоо тус холбооны хувьд “найрсаг хөрш” нь болж, ашиг сонирхлоо нийцүүлэн гар нийлүүлэн ажиллахад бэлэн байх болно" гэж тэрээр мөн цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ