Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага алба хаагчдадаа мөнгөн тусламж үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-12-30 11:04:04
Гэрэл зургийг ШШГЕГ-аас авав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар алба хаагчдад таван сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.


Тус байгууллага нь 2020 оныг  хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан байна.


Энэ хүрээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын энэ сарын 24-ний А/205 дугаар тушаалаар өрх толгойлсон, орлого багатай, гэр бүл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид тусламж олголоо гэж ШШГЕГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ