Энэтхэг биткойноор хийх гүйлгээнд татвар ногдуулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-30 13:30:29

ШИНЭ ДЕЛИ. /CoinDesk/. Энэтхэгийн Засгийн газар биткойноор хийх гүйлгээнд 18 хувийн татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа тухай “CoinDesк” криптовалютын бирж мэдээлжээ.


Хэрэв татвар ногдуулбал Энэтхэгийн төсөвт жил бүр нэг тэрбум ам.доллар нэмж орж ирэх тооцоо гарчээ. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, биткойноор худалдаж авсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний аль алинд нь татвар ногдуулж магадгүй байна.


Энэтхэгийн иргэдэд криптовалютын түрийвч эзэмшихийг хуулиар хориглоогүй боловч тус улсын Засгийн газар биткойноор хийх гүйлгээг төлбөр тооцооны хууль ёсны арга гэж үздэггүй аж.


Өнгөрсөн өдрүүдэд биткойны ханш анх удаа 28 мянган ам.доллароос дээшилж өссөн билээ.


Холбоотой мэдээ