Коронавируст халдвараар эмчлүүлж, эдгэрсэн 18 хүн эмнэлгээс гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-02 12:48:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, коронавирусээр халдварлаж эдгэрсэн 18 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарчээ.


Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавирусний нийт батлагдсан 1242 тохиолдлын 855 нь эдгэрээд байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 377 хүн эмчлүүлж буй юм. Тэдний хоёр нь маш хүнд, 9 нь хүнд, 100 нь хүндэвтэр, 266 нь хөнгөн оноштой байгаа аж.

Монгол Улсад “COVID-19халдварын 1242 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 429, зөөвөрлөгдсөн 406, дотоодод илэрсэн халдварын 755 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт 855 хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ