“ОПЕК+” бүлгийн зарим орон олборлолтоо бууруулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-06 11:14:03

ЭР-РИЯД. /TASS/. “ОПЕК+” бүлгийн хэд хэдэн орон 2021 оны хоёр, гуравдугаар сард олборлох газрын тосны хэмжээгээ сайн дурын үндсэн дээр хоногт 425 мянган торхоор бууруулахаар болжээ.


Ингэснээр олборлолтыг нэмж бууруулах нийт хэмжээ хоногт 1.425 сая торх болно гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд хунтайж Абдель Азиз бен Сальман “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны төлөөлөгчдийн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Үүнээс гадна бид мөн хоногт олборлох хэмжээгээ 1 сая торхоор бууруулна. Хоёр, гуравдугаар сард нэмэгдүүлэх олборлолтын хэмжээ хоногт ердөө 75 мянган торх байна” гэж тэрбээр хэлжээ. Дурдсан саруудад Саудын Арабын олборлолтын түвшин хоногт 8.125 сая торх байх аж. Энэхүү шийдвэрийг Саудын Арабын төдийгүй “ОПЕК+” бүлгийн орнуудын эдийн засаг, мөн нефтийн салбарыг бүхэлд нь дэмжих зорилгоор гаргасан гэж Абдель Азиз бен Сальман нэмж хэлэв.


ОХУ-ын хувьд “ОПЕК+” бүлгийн хэлэлцээрийн хүрээнд хоёр, гуравдугаар сарын олборлолтын хэмжээг хоногт 130 мянган торхоор нэмэгдүүлэхээр болжээ. Тус улс энэ сард хоногт 65 мянган торх нефть олборлож байгаа юм.


Холбоотой мэдээ