Арменийн Ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-06 11:11:30

ЕРЕВАН. /Hraparak/. Лондон хотод гэр бүлийхэнтэйгээ шинэ оноо угтсан Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисяны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.


“Ерөнхийлөгч Армен Саркисян шинэ оноо Лондон хотод угтсан бөгөөд нэгдүгээр сарын 3-нд түүний хөлөндөө хийлгэсэн хагалгаа амжилттай болсон. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчид коронавирусний шинж тэмдгүүд илэрсэн. Тийнхүү шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Ерөнхийлөгч Саркисян тусгаарлагдаж байгаа бөгөөд ажил үүргээ зайнаас гүйцэтгэж байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна. 


Арменид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 324-өөр нэмэгдэж, нийт 160 554 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварт өвчний улмаас 14 хүн нас барж, цар тахал дэгдэж эхэлснээс хойш нас барсан нийт тохиолдлын тоо 2878-д хүрсэн байна. Тус улсын нийт хүн амын 5.5 хувь нь буюу 2.9 сая орчим хүнд халдвар илэрчээ.

Холбоотой мэдээ