Соёлын салбарынхан үйлчилгээгээ цахимаар хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-06 20:01:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн соёлын салбарт 240 гаруй уран бүтээлч, ажилтан ажиллаж иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Тухайлбал аймгийн музей 10 мянга 400 гаруй үзмэртэйгээр жилдээ 20,000 хүнд үйлчилдэг байна. Харин COVID-19 цар тахлын хөл хорионы үеэр ихэнх үйлчилгээгээ цахимаар үзүүлж байна. Тодруулбал тус музейгээс ховор үзмэрүүдийг цувралаар өөрийн нүүр ном болон пэйж хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэхээс гадна аймгийн фэйсбүүк группүүдэд 15 удаагийн лайв хийж үзүүлжээ. Мөн аймгийн Төв номын сан жилдээ 55,000 номоор 3.800 гаруй уншигчид үйлчилдэг. Харин хөл хорионы үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, цөөн тооны иргэдэд танхимаар болон цахимаар, хүргэлтээр, гэрээр ном хүргэх ажлыг явуулжээ.

Харин аймгийн Хөгжимт жүжгийн театр нь жилдээ 110 гаруй тоглолт үзвэрээр 14,000 үзэгчдэд хүрч байна. Өнгөрсөн жилд нийт 11 удаагийн цахим тоглолтыг олон нийтэд хүргэжээ. Мөн аймгийн 23 сумын соёлын төв тус бүр жилд 30 гаруй тоглолт үзвэр үйлчилгээнд 1,500-8,000 гаруй үзэгчид соёлын үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ