Өвс тэжээлийн үнэ хоёр дахин өсжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-07 10:02:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө, орон нутагт нэг боодол өвсний үнэ дээд тал нь 24.000 төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жил 18.000 төгрөгөөр, хамгийн багадаа 12.000 төгрөгөөр худалдан авч байсан өвс тэжээлийн үнэ ийнхүү хоёр дахин өсөөд байна. "Малчны лавлах 109"-ын мэдээгээр энэ оны 1 дүгээр сарын 6-ны байдлаар:

  • хорголжин тэжээл 40 кг нь 29.200 төгрөг, 
  • нэг тонн нь 730.000 төгрөг, 
  • хивэг 25 кг нь 16.000 төгрөг, 
  • нэг тонн нь 640.000 төгрөг,
  • "Алтан тариа" ХК-ийн хивэг 25 кг нь 22.000 төгрөг, 
  • тэжээл 25 кг нь 16.000 төгрөг, 
  • нэг тонн нь 640.000 төгрөг, 
  • тэжээлийн будаа 50 кг нь 35.000 төгрөг, 
  • Монгол хорголжин тэжээл 40 кг нь 32.000 төгрөг, 
  • багсармал тэжээл (холимог) 25 кг нь 17.500 төгрөг, 
  • нэг тонн нь 700.000 төгрөг ийн үнэтэй байна. 

Нийслэлд ногоон өвс боодол нь 13.000 төгрөг, ногоон тэжээл боодол нь 10.000 төгрөг байгаа боловч хөдөө, орон нутагт 22.000-24.000 төгрөгт хүрээд байна. 

Харин Засгийн газрын тусламжаар аймаг, орон нутагт хүргэж буй 3800 тонн өвсийг өвөлжилт хүндэрч буй 5 аймгийн малчдад үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувиар хөнгөлөн олгож байгаа юм. 


Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ