"Фэмили мед" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-09 12:07:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-өөс өнөөдөр хийсэн “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээр, нийслэл хот дахь халдварын гол томоохон голомт нь "Ачтан" эмнэлэг болж байна. 


Тус эмнэлгийн нийт 21 эмч, ажилтан халдварт өртжээ. Мөн тэдгээр хүний гэр бүлээс улбаатай 24 хүн, нийтдээ 45 хүн коронавирусээр халдварлажээ. 

Өнгөрсөн 24 цагийн дотор авсан тандалт судалгаагаар нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэдээлэл, холбооны сүлжээ компанийн салбараас 1 хүн коронавирусээр өвчилсөн нь батлагдаж, тухайн байгууллагын нийт ажилтнаас шинжилгээ авснаас 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлан, 54 хүнийг шинжилгээнд хамруулснаас одоогоор халдвар илрээгүй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 


Өнөөдрийн байдлаар, нийслэлд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1260 хүн, хоёрдогч хавьтлын 2252 хүн ажиглалт тандалтад байна.



Мөн "Фэмили мед" эмнэлгийн 1 сувилагч халдварт өртсөн учир тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулснаас 3 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлажээ. Энэ эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай байгааг мэдээллээ. Ингээд нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1260 хүн ХӨСҮТ-ийн хяналт тандалтад байгааг мэдээллээ. Мөн хоёрдогч хавьтлын 2252 хүн ажиглалт тандалтад байгаа аж. 


Холбоотой мэдээ