НҮБ-ын Хүүхдийн сангаас Эрүүл мэндийн байгууллагад тоног төхөөрөмж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-09 16:03:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн 69.5 сая төгрөгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн зарим байгууллагад тоног төхөөрөмж олголоо. 


Тодруулбал, Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, автомат гар халдваргүйжүүлэгч, тог тогтворжуулагч гэх мэт төхөөрөмжийг олгосон юм. 

Эдгээрийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг, Алтай, Баянтоорой тосгоны ЭМТ-д ЭМГ-ын дарга Ц.Туяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн зөвлөх М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга А.Баасандаш нар хүлээлгэн өглөө. Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг амьсгалын замын өвчтэй болон бусад хүүхэд үйлчлүүлэх хоёр хэсэг болгон тохижуулж, дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, автомат гар халдваргүйжүүлэгч, тог тогтворжуулагч олгосон юм. Харин Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн ЭМТ-д иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор тохижилт хийж, дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, цонхны филтер, мэдээлэл сурталчилгааны зурагт, автомат гар халдваргүйжүүлэгч, Алтай сум, Баянтоорой тосгонд вакцины хэвийн байдлыг хангахад зориулж тог тогтворжуулагч тус бүр нэгийг олгосон байна. 

Холбоотой мэдээ