Агаарын бохирдлыг бууруулах илтгэлийн уралдаанд Э.Сувданчимэг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-11 11:52:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ БОАЖЯ-наас улс даяар зохион байгуулсан “Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна” эсээ бичлэгийн уралдаанд Баян-Өндөр сумын Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн 11А ангийн сурагч Э.Сувданчимэг тэргүүн байр эзэллээ.

Тэрээр 700 гаруй хүүхэдтэй өрсөлдсөн байна. Э.Сувданчимэг хэлэхдээ, “Агаарын бохирдол их байгааг хүн бүр мэднэ. 2011 оноос хойш Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахад 93.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байсан. Тодорхой үр дүн гарсан ч энэ мөнгөний 10 хувиар нь ногоон байгууламж бий болгох, ялангуяа гэр хорооллын өрх бүр хашаандаа мод таривал агаарын бохирдлыг 56-72 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзсэн учир энэ санаагаа илтгэлдээ тусгасан” гэлээ. Тэрээр мөн хөл хорионы энэ үед хүүхдүүдийг идэвхжүүлсэн уралдаан зарласанд баярлаж байна гэлээ. Э.Сувданчимэг хоёр сая төгрөгийн шагнал авсан юм.

 

 

 

Холбоотой мэдээ