Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-11 15:29:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж,  цаг үеийн шинж чанартай зарим шийдвэрийг гаргав.

- ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэм сахиулан, хүн хоорондын зайг бариулан танхимын давтлагад  хамруулах

- 18 хувиас доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг /пиво, вино, шампанск/ худалдан борлуулахыг зөвшөөрөх

- Хүн олноор үйлчлүүлж буй газруудыг зайнаас халуун хэмжигч төхөөрөмжтэй болгох шийдвэрийг гаргалаа. Дээрх шийдвэрүүд энэ сарын 12-ноос ажил хэрэг болох юм.

Хурлын үеэр аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн штабаас гаргасан саналын дагуу Нарийн тээлийн постод үүрэг гүйцэтгэж буй эмийн санч нарыг татан авч үүргийг бусад мэргэжлийн ангид шилжүүлэхээр болов. 

Ташрамд, Монгол Улсад короновирусний  халдвар бүртгэгдсэнээс хойших хугацаанд Баянхонгор аймгийн Онцгой комиссын ЭМ-ийн шуурхай штабаас түргэвчилсэн оношлуур 2177, PCR шинжилгээг 1177 удаа хийж бүгд сөрөг гарсан мэдээтэй байна. Мөн PCR шинжилгээг орон нутагт хийхээр болж, эмч сувилагч нарыг яаралтай сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ