Хачигт хазуулах тохиолдол өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-03 17:19:26

Хачигт халдвар өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн он болон сүүлийн 5 жилийн дунджаас хоёр дахин нэмэгджээ.

Хачигт халдварын сэжигтэй тохиолдол 16 аймгийн 80 гаруй сум, нийслэл хотод гарчээ.

Хачгаар дамжих халдварт өвчнөөр бүх насныхан өвчилдөг бөгөөд 0-14 насны хүүхдүүд зонхилон өртсөн байна. Тиймээс хөдөө, орон нутагт аялахдаа хачигт хазуулахаас сэрэмжлэхийг ЭМСЯ-наас анхаарууллаа.

Хэрэв хачигт хазуулсны дараа өндөр халуурах, бие тавгүйрхэх, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ