Их Британид 2.3 сая орчим хүнд вакцин хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-12 11:18:54

ЛОНДОН. /CNN/. Их Британид 2.3 сая орчим хүнд коронавирусний вакцин хийгээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок даваа гарагт мэдэгдлээ.


“Өнөөдрийн байдлаар Их Британи даяар 2.6 сая тун вакциныг 2.3 сая хүнд тарьсан. Энэ нь Европын бүх оронд вакцин хийлгэсэн хүмүүсийн тооноос өндөр үзүүлэлт юм” гэж тэрбээр мэдэгджээ.


Бид вакцинжуулалтыг энэ эрчээрээ үргэлжлүүлбэл “COVID-19”-өөр нас барсан тохиолдлуудын 88 хувь нь бүртгэгдсэн бүлгийн бүх хүнд ирэх хоёрдугаар сарын 15 гэхэд вакцины эхний тунг тарина гэж М.Хэнкок мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, 80-аас дээш насны иргэдийн тавны хоёр нь, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийн дөрөвний нэг нь вакцины эхний тунг хийлгээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ