Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 10 хувийг хүүхдүүд эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-13 13:54:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад коронавируст халдвараар өвчилсөн нийт тохиолдын 10 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байна. Сүүлийн 17, 18 хоногийн хугацаанд Их Британид мутацид орсон шинэ хувилбар гарснаас хойш хүүхдийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдээд байгаа аж.


Энэ тухай ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлэхдээ, "АНУ-д сүүлийн нэг сард шинээр өвчилсөн хүмүүсийн 23 хувь нь бага насны хүүхэд байна гэсэн судалгааны дүн гарсан. Манай орны хувьд, хүүхдүүд коронавирусээр халдварлаж буй нь уламжлалт гэрт амьдардаг, хооллох соёл, гэр бүлийн хүрээнд халдвар их гарч байгаатай холбоотой. Бусад оронд гэр бүлийн хүрээнд халдвар тарахдаа дунджаар 2.5 хүн халдварлаж байгаа бол манайд хамгийн багадаа гэр бүлийнхээ 4 гишүүнд, хамгийн ихдээ 10 хүнд халдвар тараасан жишээ байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Нийт халдвар авсан хүмүүсийн 10 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Гол шалтгаан нь гэр бүлийнхнээсээ халдварлаж байна. Өчигдөр гэхэд 10 ам бүлтэй айлын бүх хүн халдвартай нь батлагдлаа. Эхлээд тухайн гэр бүлийн 2 хүн халдвар авч, давтан шинжилгээгээр бусад 8 гишүүнээс нь халдвар илэрсэн" гэдгийг дээрх мэдээллийн үеэр тодотгов.

Холбоотой мэдээ