“Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-13 17:35:59

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-аас сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  зургаан чиглэлийн бодлого, 186 зорилт арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ.

Үүнд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, орон нутаг хөдөөгийн бодлого боловсруулж баталсан байна.

Энэ онд Сайншанд сум 2.9 тэрбум төгрөгийн орлого  олох бол зарлагыг 3 тэрбум, 27 сая төгрөгөөр төсөвлөсөн байна. Харин аймгийн төсвөөс 126.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан бөгөөд энэ онд сумын орон нутгийн төсөвт хэмнэлтийн горимыг мөрдөж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ