Сонгуулийн хорооны ахлах зохион байгуулагч нар томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-04 21:01:32

Энэ удаагийн сонгуулиар Увс аймгийн Улаангом суманд 12 Санал авах байр ажиллах бөгөөд эдгээр санал авах байранд ажиллах ахлах зохион байгуулагч нарыг сумын Сонгуулийн хорооноос томилоод байна.

Улаангом сумын Нэгдүгээр багийн Санал авах байрны ахлагчаар “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн захирал Р.Рагчаасүрэн, Хоёрдугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар 3-р цэцэрлэгийн эрхлэгч Р.Буянхишиг, Гуравдугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Ахлах 4-р сургуулийн менежер Б.Буянтогтох, Дөрөвдүгээр багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Ахлах 4-р сургуулийн захирал Д.Таня, Тавдугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Цогцолбор 2-р сургуулийн менежер Р.Орших нар томилогдсон байна. Харин Зургадугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Цогцолбор 1-р сургуулийн сургалтын менежер Г.Пагва, Долдугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Цогцолбор 1-р сургуулийн захирал Н.Бүрэн, Наймдугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Улаангом сумын багийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Гансүх, Есдүгээр багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар “Увс-Эрдэм” ахлах сургуулийн захирал Ч.Баттогтох, Аравдугаар багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Ахлах 3-р сургуулийн сургалтын менежер Д.Туяа, Арваннэгдүгээр багийн Санал авах байрны ахлах зохион байгуулагчаар Цогцолбор 2-р сургуулийн захирал Э.Одонтуяа, Арванхоёрдугаар багийн Санал авах байрны Ахлах зохион байгуулагчаар Нийгмийн даатгалын газрын орлогч дарга О.Ганбат нар тус тус томилогджээ.

Ахлах зохион байгуулагч нар нь сонгуулийн санал хураалтыг шууд удирдан зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ