Д.Трампын “Twitter”-н хаягийг хаах шийдвэрийг зөв байсан гэж үзжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-14 15:18:05

МОСКВА. /Kommersant/. “Twitter” компанийн тэргүүн Жек Дорси АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хаяг хаагдсантай холбогдуулан  тайлбар өгчээ.  


“Бид Дональд Трампын “Twitter”-н хаягийг хаахаас өөр аргагүйд хүрсэн. Ийм шийдвэр гаргаснаараа бид бахархаагүй ч зөв байсан гэж үзэж байна. Д.Трампын мэдэгдэл хохирол учруулсан тул ийм хатуу арга хэмжээ авсан. Ийм алхам хийх шаардлагатай байсан нь бид эрүүл харилцааг дэмжиж чадахгүй байгаагийн илрэл юм” хэмээн тэрбээр мэдэгдэв.


Түүнчлэн Д.Трампын хаягийг хаасан нь аюултай урьдчилсан нөхцөлийг бий болгож байна гэж Жек Дорси үзжээ. “Twitter” нь илүү өргөн цар хүрээг хамарсан харилцан ярианы нэг хэсгийг агуулдаг. Бидний хэрэгжүүлж буй дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс өөр интернет үйлчилгээг ашиглах боломжтой” гэж тэрбээр хэлжээ.


Д.Трампын дэмжигчид Конгрессын байранд халдсаны дараа “Twitter” компани ерөнхийлөгчийн хаягийг хаасан юм. Төрийн тэргүүний сүүлд хийсэн мэдэгдлийг илүү өргөн утгаар нь авч үзвэл хүчирхийлэлд турхирсан шинжтэй байгааг компани мэдэгдсэн байна. “Facebook”, “YouTube” зэрэг томоохон платформууд мөн Д.Трампын хаягийг хаасан юм.

Холбоотой мэдээ