“Pfizer” вакцины нийлүүлэлтээ түр бууруулахаар болсныг ЕХ-ны орнууд шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-16 10:51:33

БРЮССЕЛЬ. /France24/. Европын Холбооны /ЕХ/ зургаан гишүүн орны Засгийн газар COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, цаг тухайд нь хангахыг Pfizer-BioNTech” компаниас шаардахыг Европын Комиссоос хүсжээ.


Европын Комисст хүргүүлсэн захидалд Швед, Дани, Финланд, Литви, Латви, Эстонийн Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зуржээ. Тэдний мэдээлснээр, “Pfizer-BioNTech” ирэх хэдэн долоо хоногт вакцины нийлүүлэлтээ урьдчилан тохиролцсоноос бууруулна гэж мэдэгдсэн ажээ.


“Бид энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. COVID-19”-ийн эсрэг вакцины нийлүүлэлт буурах нь вакцинжуулалтын хуваарьт нөлөөлөөд зогсохгүй дархлаажуулалтын үйл явцын найдвартай байдлыг бууруулна” гэдгийг уг захидалд онцлон тэмдэглэсэн байна.


Pfizer-BioNTech” компанийн мэдээлснээр, жилд үйлдвэрлэх вакцины тунгийн хэмжээг хоёр тэрбумд хүргэх зорилтын хүрээнд Бельги дэх үйлдвэрт шинэчлэлт хийх шаардлагатай болсон тул үйлдвэрлэлийг түр хугацаагаар бууруулах шаардлагатай болсон ажээ. 

Холбоотой мэдээ