Хацү башёг Дайэйшёо тэргүүлж, Озэки Шодай нэхэж явна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-18 17:12:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн болох Хацү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд 8 даваатай ганцаараа тэргүүлж байгаа Дайэйшёо /М-1/, Такарафүжи /М-2/-д хатакикоми мэхээр ойчиж, нэг унаатай болсон ч башёг ганцаараа тэргүүлж байгаа юм.


Түүний араас Озэки Шодай 7 даваатай нэхэж байгаа бол тэдний хойно 3 дугаар эгнээнд Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи, Мейсэй /М-7/, Кирибаяама /М-8/, Ичиножёо /М-12/ Акисэяама /М-16/ нарын 10 бөх 6 даваатай байна.


Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж Хацү башёгийн 9 дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Шодайтай барилдан ошидаши мэхээр унаж, 5 даваа 4 унаатай болсон бол Озэки 2 унаатай башёг тэргүүлэгчийн араас ганцаараа нэхэж явна.

 

Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножёо А.Ичинноровтой учраа таарч барилдан, Ичиножёо ёрикири мэхээр давснаар тэд адилхан 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Хошёорюү С.Бямбасүрэн  өнөөдөр Тэрүцүёоши /М-12/-тай барилдаж цүкиотоши мэхээр хаяж 4 даваа, 5 унаатай болов. Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-6/-тэй таарч, түүнийг ёрикири мэхээр унагаж, 6 даваа, 3 унаатай болоод байна.


Энэ башёд тун тааруухан байгаа Озэки Такакейшо, Эндо /М-5/-д хикиотоши унаснаар энэ башёг 7 унаа, 2 даваатай үргэлжлүүлж байна. Харин Озэки Асанояама, Комүсүби Такаясүг ёрикири мэхээр давж, 6 дахь даваагаа авлаа.


Маргаашийн барилдааны хамгийн эхэнд Азүмарюү С.Тодбилэг /Жүрёо-6/, Акисэяама /М-16/-тай барилдах бол Хошёорюү С.Бямбасүрэн, Котоновака /М-15/-тай, Ичиножёо А.Ичинноров, Мидорифүжи /М-14/-тэй, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мейсэй /М-7/-тэй, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Таканошотой, Тамаваши Б.Мөнх-Оргил, Озэки Асанояаматай тус тус барилдана. 

Холбоотой мэдээ