Туркменистан Оросын вакциныг бүртгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-19 11:24:10

МОСКВА. /RIA Novosti/. Туркменистаны Эрүүл мэнд, анагаах ухааны аж үйлдвэрийн яам ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан /ОШХС/ мэдээлжээ.


Сангийн мэдээлснээр, вакциныг эмнэлзүйн нэмэлт судалгаа явуулахгүйгээр түргэвчилсэн журмаар бүртгэсэн байна. Оросын вакциныг  өмнө нь Аргентин, Боливи, Венесуэл, Парагвай, Серби, Алжир, Палестин улсууд мөн ийм журмаар бүртгэсэн юм.


Туркменистан "Спутник V" вакциныг албан ёсоор бүртгэсэн Төв Азийн анхны улс болсныг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев онцолжээ.

Холбоотой мэдээ