АНУ-д халдвар авсан хүний тоо 24 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-19 11:34:18

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 24 сая давсныг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.


АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш 24 018 793 хүн халдвар авч, 398 307 хүн нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт жагсаж байгаа юм. 


АНУ-д “COVID-19” халдварын эхний 12 сая тохиолдол 304 хоногт бүртгэгдэж байсан бол сүүлийн 12 сая тохиолдол 59 хоногт бүртгэгдсэн байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 95.5 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, хоёр сая гаруй хүн баржээ. 

Холбоотой мэдээ