Г.Бумцэндийн хэрэглэж байсан бэхийн сав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-20 10:44:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.1921 оны Ардын хувьсгалын партизан төр нийгмийн зүтгэлтэн, Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэндийн хэрэглэж байсан бэхийн сав, үзэг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагддаг.


Энэхүү бэхийн савны нүүр хэсгийг хээ угалзаар чимэглэж, дөрвөлжин суурьтай лууны дүрсийг гоёмсог хэлбэрээр сийлэн урласан байна. Бэхийн савны тагны бариулыг сууж буй шувууны дүрсээр цутгаж хийжээ. Мөн бэхийн савны их биеийг луун хээгээр чимэглэсэн байна. Суурь хэсэгт  ”Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар артель” гэж монгол бичгээр сийлсэн байдаг ажээ. Уг бэхийн савны өндөр 9.7 см, урт 10.7 см, өргөн 8.4 см, жин 205 гр аж. 


Уг үзгийг луугаар ороосон дүрслэлтэйгээр цулгуй мөнгөөр хийж чимэглэжээ. Гоёмсог нарийн хийцтэй энэхүү үзэгний урт нь 15 см, жин нь 25 гр юм. Эл чамин мөнгөн чимэглэлтэй үзэгний хошуу нь хугарсан ажээ.

 


Холбоотой мэдээ