Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-19 19:35:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд Маршал Х.Чойбалсангийн өмсөж эдэлж явсан хантааз хадгалагдаж байна.

Энэхүү хантааз нь найман ширхэг товчтой бөгөөд долоон ширхэг нь шар өнгийн металл, нэг ширхэг нь саатай утсаар зангидсан товчтой аж. Хантаазны нуруу хэсэг нь хар өнгийн хилэн даавуу, энгэр хэсэг нь металл утсаар гоёмсог оёж хийсэн загвар хийцтэй аж. Энэхүү гоёмсог тансаг хантаазын өндөр 43 см, өргөн 49 см, жин 950 гр аж. Маршал, дэд жанжин Х.Чойбалсан энэхүү хантаазаа байнга өмсөж явдаг байжээ. 



Холбоотой мэдээ