Төгсөх ангийн сурагчдад давтлага хичээлийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-20 10:21:36
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны А/11 дүгээр захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын давтлага хичээлийг 1 дvгээр сарын 18-ны өдрөөс эхлэн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зохион байгуулж эхэллээ.
Үvнтэй холбогдуулан сурагчид ГЭР-СУРГУУЛЬ-ГЭР маршрутыг баримтлах, гадуур сэлгүүцэхгvй байх, давтлагын цагийг vр дvнтэй өнгөрүүлэх, гэр бvлийн орчны эрүүл аюулгvй байдлыг хангах зэрэгт анхаарлаа бvрэн хандуулахыг нийт эцэг эхчүүд, асран хамгаалагчдад аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Арвайхээр сумын Еренхий боловсролын 1,2, 4, 5 болон Мэргэд цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 17 бүлэгт нийт 503 сурагч суралцаж, 91 багш ажиллаж байна.
Холбоотой мэдээ