7200 гаруй малчин өрхөд энгэрийн тэмдэг үнэмлэх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-06 13:45:35

“Малчин гэдэг бол мэргэжил” гэж 2014 онд тодорхойлсноос хойш Ховд аймгийн хэмжээнд 7200 гаруй малчин  өрхөд энгэрийн тэмдэг үнэмлэх олгоод байна.

Ховд аймгийн  хөдөө аж ахуйн салбар  дотоодын нийт бүтээгдэхүүний  44,1 хувь буюу жилдээ нэг 135,3 тэрбум төгрөгийг дотооддоо үйлдвэрлэж, хүнсний хэргэцээг хангадаг.

Аймгийн хүнсний гол хэрэгцээ хангалтыг аваад үзвэл мах махан бүтээгдэхүүн хүнсний ногоо 100 хувь хангаж байна. Сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 84 хувьтай хангаж байна.

Энэ нөр их ажлын ар талд манай мянга мянган малчдын хөдөлмөр зүтгэл аймгийн хөдөө аж ахуйн салбарт тогтвортой өсөлт бий болгож байгаа учраас малчдын хөдөлмөрийг үнэлж малчин бол мэргэжил хэмээн үзэж хоёр жилийн өмнөөс үнэлж эхэлсэн юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ