“Аймгийн хүндэтгэлийн өдөр”-ийг угтан “Миний Өвөрхангай” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-20 18:13:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд “Миний Өвөрхангай” аяныг нэг сарын хугацаатай эхлүүллээ.

Аймгийн ЗДТГ, БСУГ-аас зохион байгуулж буй тус аянаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Өвөрхангай аймгийн түүх, соёл, өв уламжлал, бахархалт хүмүүсийн түүхэн замнал, байгалийн болон соёлын дурсгалт газруудыг судлан мэдүүлэх зорилготой юм. Аймгийн Засаг даргын баталсан удирдамжид анги бүрт заах хичээлийн сэдвийг тусгасан бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, хүүхдүүдээр дамжуулан эцэг эх, олон нийтэд сурталчлах аж.

Аймгийн ИТХ-аас 2019 онд Өвөрхангай аймаг анх байгуулагдсан өдрийг түүх, судалгаанд тулгуурлан 1931 оны хоёрдугаар дугаар сарын 18-ны өдөр хэмээн баталсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон билээ. Тус өдрийг тохиолдуулан “Миний Өвөрхангай” аяныг зарлаж байгаа ба 1 дүгээр сарын 18-наас эхлэн нэг сарын турш зохион байгуулна. 

Холбоотой мэдээ