Халхгол сумынхан интернэтийн сүлжээ хэрэглэж эхэллээ

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 12:19:26

 “Хөдөө орон нутагт сансрын холбооны сүлжээг ашиглан өргөн зурвасын интернэт үйлчилгээ нэвтрүүлэх” төслийн шугамаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Ази Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага, Япон улсын засгийн газар, КDDI foundation-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж Дорнод аймгийн Халхгол суманд интернэтийн үйлчилгээг хүргэж эхэллээ.

Эхний ээлжинд сумын ЗДТГ, эмнэлэг, ЕБ Сургууль, Соёлын төвүүдийг хамруулжээ. Эдгээр байгууллагуудад ашиглагдах 1.5 МВ/с хурдтай интернэт үйлчилгээг нэг жилийн ашиглалт, үйлчилгээний зардлын хамт мөн санхүүжүүлж байгаа юм.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд